ТОДРУУЛГА: МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд холбогдох гомдлыг хаах мөрдөх байгууллагын саналыг прокурор хянаж байна

ТОДРУУЛГА: МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд холбогдох гомдлыг хаах мөрдөх байгууллагын саналыг прокурор хянаж байна

Өнгөрөгч гуравдугаар сард цахим орчинд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ ахмад настнуудад дугтуйтай мөнгө тараасан бичлэг цацагдаж, эл асуудлаар УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл АТГ-т хандсан байдаг. 

Харин АТГ-аас тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, уг саналаа прокурорт хүргүүлсэн байдаг.  Тэгвэл АТГ-ын мөрдөгчийн дээрх саналыг Прокурорын байгууллагаас хянаж байгаа ажээ. Энэ талаар албаны эх сурвалж, “Д.Тогтохсүрэнд холбогдох гомдлыг хаах мөрдөх байгууллагаас ирүүлсэн саналыг прокурорын байгууллага хянаж байна” гэсэн мэдээллийг өглөө.