Хүн амьдардаггүй байшинд долоон настай гурван хүүхэд гал тавьж шатаажээ

Хүн амьдардаггүй байшинд долоон настай гурван хүүхэд гал тавьж шатаажээ

Цагдаагийн байгууллагад 2023 оны дөрөвдүгээрр сарын 21-ний өдрийн 15 цаг 55 минутад Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 багт “Байшин шатаж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Дуудлага мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулахад тус суманд оршин суух иргэн “Ч”-ийн эзэмшлийн хүн амьдардаггүй байшинд тус суманд оршин суух долоон настай гурван хүүхэд гал тавьж шатаасан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.