ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

АТГ-аас одоогоос нэг жил гаруйн өмнө буюу 2022 оны нэгдүгээр сарын 5-ны шөнө ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг баривчилж, хойшлуулшгүйгээр цагдан хорьж байсан билээ.  

Түүнийг “Бусдад давуу байдал бий болгож, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан ийнхүү цагдан хорьсон талаар тухайн үед албаны эх сурвалжууд мэдээлж байсан юм.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг 2020 оны гуравдугаар сард Д.Сарангэрэл сайдын үед ХӨСҮТ-д албан тушаалаа урвуулан ашигласан,  цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, хувьдаа завшсан, өндөр үнэтэй компьютер томографын аппарат шахсан гэх хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байсан ч уг асуудал тэгэсхийгээд намжсан. Тэгвэл уг хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар албан эх сурвалжаас тодруулахад "Д.Нямхүүд холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа" гэх хариултыг өглөө.