СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч, жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зам тээврийн ноцтой осол гарч, жолооч нь автомашины төмөр эд ангид хавчуулагдаж нас баржээ

Нийслэлийн Онцгой байдлын газарт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо 22-н товчоо явах замд автомашин мөргөлдөж, төмөр эд ангид хүн хавчуулагдсан гэх дуудлага өнөөдөр /2023.04.26/ 16:25 цагт ирсэн байна.

Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход Альпард загварын автомашин, ачааны Хово маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас жолооч төмөр эд ангид хавчуулагдаж, нас барсан байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.