В.Зеленский, Ши Жиньпин нар утсаар ярьж, "Хятад тусгай төлөөлөгчөө Украинд илгээж" хэлэлцээр хийхээр болжээ

В.Зеленский, Ши Жиньпин нар утсаар ярьж, "Хятад тусгай төлөөлөгчөө Украинд илгээж" хэлэлцээр хийхээр болжээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй өнөөдөр /2023.04.26/ утсаар ярьсан талаар BBC агентлаг мэдээлсэн байна. Энэ нь В.Зеленский, Ши Жиньпин нарын дайн эхэлснээс хойших анхны яриа ажээ.

В.Зеленский энэ удаагийн яриаг "урт бөгөөд утга учиртай" гэж нэрлэсэн байна. Мөн Украинаас БНХАУ-д суух элчин сайдыг томилсон нь манай хоёр орны харилцааны хөгжилд хүчтэй түлхэц болно” гэж тэрээр твиттертээ мэдэгджээ. 

Синьхуа агентлагийн мэдээлснээр, "Хятад улс тусгай төлөөлөгчөө Украинд илгээж, хэлэлцээр хийхээр болжээ.

Мөн Ши Жиньпин, В.Зеленскийтэй утсаар ярихдаа дайнаас гарах цорын ганц гарц бол хэлэлцээр гэдгийг онцолсон гэж Хятадын төрийн CCTV телевиз мэдээлсэн байна. Энэ нь өнгөрөгч хоёрдугаар сард Москва, Киевийн хооронд улс төрийн зохицуулалт хийх 12 зүйл бүхий Бээжингийн энхийн төлөвлөгөөгөө санал болгосон байж магадгүй байгаа аж. Харин Хятадын Гадаад хэргийн сайд энэ талаар хийсэн мэдэгдэлдээ, "Хятад улс бодитой, шударга байр суурийг баримталж, нөлөө бүхий орны хувьд хариуцлагаа ухамсарлаж байна" гэжээ.

Эх сурвалж: BBC




Өнөөдөр гахай өдөр

23 цагийн өмнө