ҮХЦ-ийн даргыг сонгох хуралдаан даваа гариг хүртэл хойшиллоо

2019-11-29 11:36

ҮХЦ-ийн даргыг сонгох хуралдаан даваа гариг хүртэл хойшиллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг өнөөдөр хэлэлцэх байсан Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан хойшлогдлоо.

Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанааар хүрэлцэн ирээгүй учраас  хуралдаан хойшлогдсон  бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн 11 цагаас хийхээр товлов.

Сануулахад, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр ёс бус үйлдэлд нэр холбогдсоны улмаас цэцийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг шийдвэрлэсэн. Харин түүний оронд хэнийг томилох вэ гэдгийг дээрх хуралдаанаар хэлэлцэх юм. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Үндсэн хуулийн цэцийн даргад цэцийн гишүүн Ш.Солонго, Н.Чинбат нар өрсөлдөнө гэж буй.

2019-11-29 10:08

Цэцийн даргыг сонгох хуралд Д.Одбаяр оролцох нь ЁС ЗҮЙД нийцэх үү

Цэцийн дарга Д.Одбаяр БНСУ-ын иргэнд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдож, тус улсын хуулиар торгуулж шийтгүүлсэн. Түүний энэ асуудал Монгол улсын гадаад нэр хүнд, төдийгүй БНСУ-д оршин суугаа манай улсын иргэдийн хувьд ч нэр хүндийг нь унагасан үйлдэл болсон юм. 

-ЦЭЦИЙН ДАРГЫГ СОНГОХ ХУРАЛДААНД Д.ОДБАЯР ОРОЛЦОХ НЬ ЗӨВ ҮҮ-

Харин Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас огцрох өргөдлөө өгсөн байдаг. Тэрээр цэцийн даргын албан тушаалаасаа буусан ч цэцийн гишүүн хэвээр үлдэж байгаа юм. Учир нь түүнийг цэцийн гишүүнээс нь огцруулах санал УИХ-аас өдийг хүртэл гараагүй байна.  Өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн даргыг сонгох хурал, санал хураалт Цэцийн есөн гишүүний дунд явагдана. Тэгвэл тус хуралдаан болоод “Цэцийн даргыг сонгох санал хураалтад Д.Одбаяр оролцох ёс зүй байгаа юу?” гэсэн асуулт нийгэмд үүсээд байна. Учир нь түүнийг цэцийн дарга төдийгүй цэцийн гишүүнээс огцрох нь зөв гэсэн байр суурь нийгэмд давамгайлж байгаа юм. 

-ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ФРАКЦ “ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ”-ЭЭР ТОГЛОЖ БАЙНА УУ-

Ямартай ч Үндсэн хуулийн цэцийн дарга огцорсон тул дараагийн дарга сонгогдох хүртэл цэцийн хамгийн ахмад гишүүн цэцийн хуралдааныг даргалах хуультай. Хууль ёсоор цэцийн хамгийн ахмад гишүүн Ш.Цогтоо хуралдааныг удирдах ёстой ч Н.Чинбат хуралдааныг удирдаж байгаа ажээ. Энэ нь Д.Одбаяр нарын зүгээс Н.Чинбатыг дараагийн цэцийн даргад зүтгүүлж байгаатай холбоотой ажээ. Учир нь тэд Д.Одбаярыг Хууль зүйн сайд байх үед тус яаманд хамт ажиллаж байжээ. Харин Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс цэцийн эмэгтэй гишүүд дунд цэцийн даргыг томилох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг.   

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн мэдээлэл




“BONUS BOOST” BSB-д

14 цагийн өмнө