Казахстан “Ялалтын баярын парад”-ыг тэмдэглэхгүй, цуцалсан тухайгаа мэдэгджээ

Казахстан “Ялалтын баярын парад”-ыг тэмдэглэхгүй, цуцалсан тухайгаа мэдэгджээ

Казахстаны Батлан хамгаалах яам дөрөвдүгээр сарын 24-нд /2023.04.24/ “Ялалтын баярын парадыг цуцалсан” тухайгаа мэдээлжээ. Казахстан улсад тавдугаар сарын 7-нд “Эх орон хамгаалагчдын өдөр”, тавдугаар сарын 9-нд “Ялалтын баяр” болгон тэмдэглэдэг байна.

Тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн албанаас өнгөрсөн Даваа гарагт /2023.04.24/ “Эх орон хамгаалагчдын өдөр” болон “Ялалтын баярын парад”-ыг тэмдэглэхгүй болсон тухайгаа мэдэгдсэн.

Казахстанд өнгөрсөн онд “Ялалтын баяр”, “Эх орон хамгаалагчдын өдөр”-т зориулсан цэргийн парад болоогүй юм. Тус улсын Батлан хамгаалах яам дээрх шийдвэрийг төсвийг хэмнэхтэй холбон тайлбарласан. Хамгийн сүүлд цэргийн парад Казахстанд 2018 оны тавдугаар сарын 7-нд, 2019 оны тавдугаар сарын 9-нд тус тус болсон аж. Харин 2020, 2021 онуудад корона вирусийн халдвар тархах аюулын улмаас баяр тэмдэглээгүй аж.




Өнөөдөр гахай өдөр

23 цагийн өмнө