Дайныг эсэргүүцдэг "No war" хөдөлгөөний зарим залууст "цахим гав" зүүжээ

Дайныг эсэргүүцдэг "No war" хөдөлгөөний зарим залууст "цахим гав" зүүжээ

Орос, Украины дайныг эсэргүүцэн бямба гараг бүр Монгол Улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гадна “дайны эсэргүүцэн” жагсаал хийдэг “No war” хөдөлгөөний зарим залууст Давж заалдах шатны шүүхээс нэг жилийн хугацаанд зорчих эрх хязгаарлах ял оноож, 1 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. 

Харин тэдний гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хурлаар хэлэлцээгүй юм. 

Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг хэрэгжүүлж өнөөдөр /2023.04.27/ “No war” хөдөлгөөний Ц.Чинбат нарын залуус цахим гав зүүсэн бололтой. Энэ талаар иргэн Ц.Чинбат өөрийн твиттер хуудастаа, “Энэ цахим гав нь зүүсэн цагаасаа эхлээд алдаа зааж байна. Ингэж худлаа мэдээлэл дамжуулсаар байгаад зөрчсөн гээд шорон шаах юм байна л даа. ШШ ажилтан нь ёстой найдвартай хэзээ ч тийм юм байхгүй нарийвчлалтай заадаг гээд  байсан” хэмээжээ.