ШУУРХАЙ: "No war" хөдөлгөөний залуусыг "Жуковын хөшөөнөөс уучлалт гуйх"-ыг шаардаж, биед нь халджээ

ШУУРХАЙ: "No war" хөдөлгөөний залуусыг "Жуковын хөшөөнөөс уучлалт гуйх"-ыг шаардаж, биед нь халджээ

"No war" хөдөлгөөний залуус халдлагад өртсөн талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. 

Тодруулбал, өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр "No war" хөдөлгөөний Э.Одбаяр руу ШШГЕГ-ын гадна үл таних этгээд дайрч биед нь халдаж, улмаар "Жуковын хөшөөнөөс уучлалт гуйх"-ыг шаардсан байна.  Хэрэв уг шаардлагыг биелүүлж, уучлал гуйхгүй бол "Бүгдийг нь устгаж, "No war" gallery-г шатаана" хэмээн сүрдүүлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.