БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Элон Масктай уулзаж хөрөнгө оруулалт хүсжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд Элон Масктай уулзаж хөрөнгө оруулалт хүсжээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл АНУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өчигдөр /2023.04.26/ "Тесла" компаний гүйцэтгэх захирал Элон Масктай уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр Ерөнхийлөгч Юн Сок Ёл цахилгаан машины шинэхэн үйлдвэрийг Солонгост байгуулж, хөрөнгө оруулалт хийхийг Элон Маскаас хүссэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл нь Элон Масктай уулзах үеэрээ “Солонгос улсад өндөр ур чадвартай ажиллах хүчин бий. Солонгос бол Тэсла гигафабрикийг ажиллуулахад хамгийн тохиромжтой, өндөр үр ашигтай улс юм. Хэрэв Тесла Солонгост хөрөнгө оруулалт хийвэл байршил, хүний нөөц, татварын тал дээр Засгийн газраас бүхий л боломжоороо дэмжлэг үзүүлнэ" хэмээжээ.

Харин Элон Маск "Солонгосыг гигафабрикийн хөрөнгө оруулалтад тохиромжтой, шилдэг орнуудын нэг мөн" хэмээгээд айчлал хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл Элон Маскийн удирддаг сансрын компани болох SpaceX-ийн талаар мөн дурджээ. Нарийн бичгийн дарга Чой Сан Мок хэлэхдээ "Солонгосын сансрын салбарыг хөгжүүлэхийн тулд SpaceX-тэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх хүсэлтэй" хэмээснийг иш татаж, "Starlink үйлчилгээ, хиймэл оюун ухаан зэрэг шинэ инноваци, сорилтуудад бидэнтэй нэгдэнэ гэж найдаж байна" хэмээн дурдсаныг Koreatimes мэдээллийн суваг онцолжээ.

Эх сурвалж: https://www.koreatimes.co.kr/www/tech/2023/04/129_349875.html

Т.Бямбажаргал