Молдав улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хар жагсаалтад оруулжээ

Молдав улс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг хар жагсаалтад оруулжээ

Молдавын эрх баригчид тус улсад нэвтрэхийг хориглосон оросуудын хар жагсаалтыг гаргасан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жагсаалтад багтжээ. 

Энэ талаар Молдавын Ерөнхий сайд Дорин Речеан өнөөдөр /2023.04.28/ мэдэгдсэн байна. Тэрээр "хар жагсаалт"-д Украины эсрэг дайныг сурталчилж, дэмжиж буй Оросын албаны хүмүүс болон алдартай уран бүтээлчид багтсан. Энэ жагсаалтад орсон хүмүүсийг манай улсын хилээр нэвтрэхийг хориглосон. Энэ урт жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч багтсан" гэжээ. 

Эх сурвалж: BBC