Украинаас эзэлсэн “шинэ нутаг дэвсгэр”-ийн оршин суугчдыг албадан гаргах зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

Украинаас эзэлсэн “шинэ нутаг дэвсгэр”-ийн оршин суугчдыг албадан гаргах зарлигт В.Путин гарын үсэг зуржээ

Украины газар нутгаас эзэлсэн “шинэ нутаг дэвсгэр”-ийн оршин суугчдыг албан гаргах тухай зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан талаар dialog.ua сайт мэдээлжээ. Тус мэдээллийн сайтад, “Кремль Украины эзлэгдсэн газар нутагт байгаа "эсэргүү үзэлтэй" хүмүүсээс салах гэж яарч байна” гэж онцолжээ. Учир нь В.Путины зарлигийн дагуу Оросын иргэншлийг хүлээн аваагүй "шинэ нутаг дэвсгэр"-ийн оршин суугчдыг үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэх үндэслэлээр албадан гаргах боломжтой болж байгаа аж.

Эх сурвалж: dialog.ua