ШУУРХАЙ: Э.Одбаярыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дууджээ

ШУУРХАЙ: Э.Одбаярыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дууджээ

Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газрын гадна өчигдөр /2023.04.27/ “No war” хөдөлгөөний Э.Одбаярыг үл таних этгээд заналхийлж, биед нь халдаж буй бичлэг цахим орчинд цацагдсан.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас “танхайрсан гэх этгээдийг саатуулаагүй, шалгаж байгаа. Мэдүүлэг авч, мөрдөн шалгалтыг үргэлжлүүлнэ” гэсэн мэдээлжээ. Харин үл таних этгээд нь Дэлгэрмөрөн Мөнх-Оргил гэх цахим хаягнаас “гадаадын ухуулга, түүхийн гуйвуулагч нартай тэмцэнэ гэдгээ  илэрхийлсэн байна. Мөн Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт зорьж очоогүй ажлаар явж байх үедээ Э.Одбаяртай таарсан” гэжээ.

Тэгвэл тус хэрэг явдлын хоригчоор Э.Одбаярыг тогтоож, түүнээс тайлбар мэдүүлэг авахаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудсан гэх мэдээлэл байна.