"Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ял оноох болсон" асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуул гэж С.Одонтуяа шаарджээ

"Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ял оноох болсон" асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуул гэж С.Одонтуяа шаарджээ

Сүүлийн жилүүдэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэд хууль, шүүхийн байгууллагын хаалгыг татах болсон. Үүнийг зарим иргэд "хүний эрхийн зөрчил" хэмээн үзэж, шүүмжилж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт"-ийг Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаярт хүргүүлсэн байна. 

Тэрбээр энэ тухайгаа, "УИХ-ын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах хүсэлт хүргүүллээ. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлсэн иргэдэд ял оноох, үндсэн эрхийг нь зөрчих, хуулийн тодорхой үндэслэлгүй шалтгаанаар зүйл заалтыг хүндрүүлэх гэх мэт хууль бусаар шийдвэрлэсэн тохиолдлууд нэмэгдсээр байна" гэж өөрийн твиттер хуудастаа мэдэгджээ.