ВИДЕО: Киев болон бусад хотуудад шөнийн цагаар агаарын дайралт хийсний улмаас есөн хүн амиа алдаж, 17 хүн шархаджээ

ВИДЕО: Киев болон бусад хотуудад шөнийн цагаар агаарын дайралт хийсний улмаас есөн хүн амиа алдаж, 17 хүн шархаджээ

Украины нийслэл Киев болон бусад хэд хэдэн хот, бүс нутагт шөнийн цагаар агаарын дайралт хийсний улмаас наад зах нь есөн хүн амиа алдаж, 17 хүн шархадсан талаар Aljazeera агентлаг мэдээллээ.

Украины улсын Дотоод хэргийн сайд Игорь Клыменко өнөөдөр /2023.04.28/ өглөө болсон халдлагад нэг эмэгтэй, гурван настай хүүхэд амь үрэгдсэн одоогоор өөр мэдээлэл өгөх боломжгүй хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна” гэв. Харин Черкассын захирагч Ихор Табурец ослын газарт яаралтай тусламжийнхан ажиллаж, таван хүнийг эмнэлэгт хүргэсэн гэж мэдэгдэв.

Олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүдэд Черкасск мужийн 80,000 хүн амтай Уман хотын орон сууцны хороолол галын дөл туяарч, утаа савсаж байгааг харуулсан байна. Киевт учирсан хохирол болон хүний ​​амь эрсэдсэн талаар одоогоор мэдээлээгүй. Харин  Украины агаарын довтолгооноос хамгаалах систем  дор хаяж 11 далавчит пуужин, хоёр нисгэгчгүй онгоцыг устгасан байна. 

Түүнчлэн Украины төв хэсэгт орших Кременчук, Полтава, өмнөд нутгийн Николайев зэрэг хотод дэлбэрэлтүүд сонсогдсон гэж Интерфакс Украины мэдээллийн агентлаг болон олон нийтийн мэдээллийн сувгууд мэдээлжээ. 

ҮЗЭХ: