"ОХУ-ын элчингийн дэргэдэх Ерөнхий боловсролын орос сургуулийг хаах шийдвэр"-ийг Польшийн засаг захиргаа өнөөдөр гаргажээ

"ОХУ-ын элчингийн дэргэдэх Ерөнхий боловсролын орос сургуулийг хаах шийдвэр"-ийг Польшийн засаг захиргаа өнөөдөр гаргажээ

Польш улсад суух ОХУ-ын элчин сайдын яамны дэргэдэх Ерөнхий боловсролын орос сургуулийг хаах шийдвэрийг Польшийн засаг захиргаа өнөөдөр /2023.04.29/ гаргаж, Москвагийн цагаар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 19:00 цаг гэхэд сургуулийн байрыг чөлөөлөхийг шаардсан байна.

Тус байранд нийтдээ 29 хүн байгаа бөгөөд хүн бүр хувийн эд зүйлсээ авч, сургуулийн байрнаас гарахыг Польшийн засаг захиргаа тушаажээ.

Харин Польш улсад суух ОХУ-ын элчин сайдын яамнаас “Орос сургуулийн барилгыг чөлөөлөхийг шаардсан Польшийн засаг захиргааны үйлдлийг хууль бус хэмээж, энэ нь Венийн конвенцийг бүдүүлэг зөрчсөн үйлдэл” гэж мэдэгджээ. Хариуд нь Польшийн ГХЯ-наас, “тус барилгыг Оросын тал хууль бусаар эзэмшиж байсан нь тогтоогдсон тул Варшавын эрх баригчид барилгыг буцаан авсан” гэжээ.