ВИДЕО: Суданд гал зогсоох хугацааг сунгасан ч тулаан үргэлжилсээр байна

ВИДЕО: Суданд гал зогсоох хугацааг сунгасан ч тулаан үргэлжилсээр байна

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, “Судан дахь сөргөлдөөнтэй талууд орон нутгийн цагаар 00.00 цагаас эхлэн гурван өдрийн турш эвлэрэх тохиролцоонд хүрсэн” талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл уг хэлэлцээрээс хойш гал зогсоох хугацааг дахин сунгасан ч  Суданы мөргөлдөөн гурав дахь долоо хоногтоо үргэлжилж  буй талаар албаны эх сурвалжуудаас эш татан Reuters агентлаг мэдээллээ.

Дөрөвдүгээр сарын 15-нд Суданы арми, хагас цэрэгжүүлсэн Шуурхай туслах хүчний (RSF)-тэй эрх мэдлийн  маргаан үүсгэж, мөргөлдөөн эхэлснээс хойш олон зуун хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархдаад байгаа юм. Улмаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, 48 цаг үргэлжилсэн хэлэлцээний үр дүнд хагас цэрэгжсэн Шуурхай дэмжих хүчин болон Суданы засгийн газрын Байнгын армитай гал зогсоох хэлэлцээрт хүрсэн билээ.

Гэвч мөргөлдөөн болж буй бүс нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр  “Өмнөх хэд хоногт халдлага болж буй хотод Суданы армийн олон удаагийн агаарын цохилт, Шуурхай туслах хүчний их бууны цохилтыг харсан”  гэв. Мөн Ройтерс агентлагийн сэтгүүлч үйл явдлын талаар шуурхай мэдээлэхдээ, бямба гарагийн орой Хартум хотын төвийн ойролцоо хүчтэй мөргөлдөөн сонсогдсон. Ням гарагт арми баруунаас Хартум руу явж байсан RSF-ийн цувааг устгасан гэж мэдэгдэв. Арми Хартум мужийн хэд хэдэн бүс дэх байрлал руу довтлохдоо их буу, байлдааны онгоц ашигласан гэж RSF мэдэгдсэн” хэмээв.

ВИДЕО: 




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө