Орос Украйны дайны улмаас Өмнөд Солонгосоос орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж байна

Орос Украйны дайны улмаас Өмнөд Солонгосоос орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо нэмэгдэж байна

Энэ оны эхний улиралд БНСУ-аас орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо 2022 оны нийт тооноос давсныг тус улсын Цагаачлалын албанаас мэдээллээ.

Солонгосын цагаачлалын албанаас гаргасан статистик тоо баримтаас үзэхэд энэ оны зөвхөн эхний улиралд орогнол хүссэн ОХУ-ын иргэдийн тоо 1,056 хүрсэн бол өнгөрсөн онд нийт 1038 иргэн байжээ. Энэхүү тоо өсөхөд Орос Украины дайн, түүнтэй холбоотой цэргийн дайчилгаа нөлөөлсөн хэмээн дүгнэж байгаа аж. Өмнөд Солонгос улс 1994 онд Олон улсын гэрээнд нэгдсэнээр гадаадаас дүрвэгчид хүлээн авах болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд нийтдээ 88,979 хүсэлт хүлээж авснаас ердөө 1,363 хүнд байнга оршин суух орогнол олгож, 2,511 хүнд хүмүүнлэгийн үндэслэлээр түр оршин суух эрх олгосон байна.

Т.Бямбажаргал