“Алибаба”-гийн үндэслэгч Жэк Ма Токиогийн их сургуулийн зочин профессороор ажиллаж байна

“Алибаба”-гийн үндэслэгч Жэк Ма Токиогийн их сургуулийн зочин профессороор ажиллаж байна

Алибаба группийн үүсгэн байгуулагч Жэк Ма Токиогийн их сургуулийн харьяа Токио коллежид зочин профессороор уригджээ.

Хятадын хамгийн алдартай бизнес эрхлэгч Жэк Магийн томилгооны хугацаа аравдугаар сарын сүүлээр дуусах юм. Гэвч “Гэрээг жил бүр сунгаж болно” гэж их сургууль мэдэгджээ. Тус коллежид Жэк Ма судалгааны сэдвээр зөвлөгөө өгөх, менежмент, бизнес эхлүүлэх талаар лекц унших зэрэг чиглэлээр ажиллана. Мөн Токио коллеж нь 2019 онд Токиогийн Их Сургууль болон гадаадын судлаачид, судалгааны байгууллагуудын хооронд ажиллах зорилгоор байгуулагдсан.