ТОДРУУЛГА: Жолооч нар хоорондоо маргалдаж санаатайгаар автомашин мөргөсөн үйлдлийг шалгаж байна /ВИДЕО/

ТОДРУУЛГА: Жолооч нар хоорондоо маргалдаж санаатайгаар автомашин мөргөсөн үйлдлийг шалгаж байна /ВИДЕО/

Баянгол дүүрэг СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу машинтай хүн машинууд мөргөөд байна гэх бичлэг өчигдөр цахим орчинд гарсан. 

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Баянгол дүүргийн 9-р хороо СОТ-ын хүүхдийн талбайн зогсоол дээр согтуу машинтай хүн машинууд мөргөөд байна гэх дуудлага мэдээлэл 21:05 цагт хүлээн авч шалгахад Lexus LX-470 маркийн автомашины жолооч Hyundai Porter маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж санаатайгаар автомашин мөргөсөн үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг явуулж байна. Дээрх 2 автомашины жолооч нарыг согтуурлын зэрэг хэмжих багажаар шалгахад архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан" гэв.