УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг “нүүрсний хэрэг”-т холбогдуулан шалгаж байгаа учир тэдний парламентын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ.
Улмаар АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр /2023.04.13/ Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөөнд АТГ-аас нэгжлэг хийсэн талаар бип мэдээлж байсан. Тэгвэл тус хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд тэднийг гадуур шалгаж байгаа юм байна.