"No war" хөдөлгөөний залууст шаардлага тавьсан "Буриад дээлтэй иргэн нь Цагдаагийн байгууллагын ажилтан биш" гэж ЦЕГ-аас мэдэгдэв

"No war" хөдөлгөөний залууст шаардлага тавьсан "Буриад дээлтэй иргэн нь Цагдаагийн байгууллагын ажилтан биш" гэж ЦЕГ-аас мэдэгдэв

“No war” хөдөлгөөний залуус дайныг эсэргүүцсэн гэрэл зургийг үзэсгэлэн дэлгэн үзүүлж буй. Харин сүүлийн өдрүүдэд тус үзэсгэлэнг эсэргүүцсэн зарим иргэд тус газарт очиж, эсэргүүцлээ илэрхийлж зарим шаардлагыг тавих болсон.

Тухайлбал, буриад үндэсний зээл өмссөн үл таних иргэн “No war” хөдөлгөөний залууст хандан, "монголоос өөр газар очиж, украиныг дэмжихийг шаардсан" байдаг. Харин тус үл таних иргэнийг “цагдаагийн байгууллагад ажилладаг” гэх гэрэл зураг бүхий мэдээлэл олон нийтийн сүлжээнд гараад буй. 

Тэгвэл өнөөдөр тус мэдээллийг ЦЕГ-ын хуулийн хэлтсээс үгүйсгэж мэдээлэл гаргасан байна. Тус мэдээлэлд, “Цахим орчинд нийтлэгдээд байгаа "Буриад дээлтэй" иргэн нь Цагдаагийн байгууллагын ажилтан биш бөгөөд нийтлэгдсэн нь худал мэдээлэл юм. Худал мэдээлэл тараах, түгээх нь хуулийн хариуцлага хүлээдэг тул та бүхэн мэдээллийн эх сурвалж, үнэн бодитой эсэхийг сайтар нягтлаарай” гэжээ.

ЦЕГ-ын хуулийн хэлтсийн мэдээлэл