Эцэг, эх нь 3-9 настай гурван хүүхдээ эзэнгүй айлд төөрүүлээд орхижээ

Эцэг, эх нь 3-9 настай гурван хүүхдээ эзэнгүй айлд төөрүүлээд орхижээ

Үр хүүхдээ хайрлан хамгаалж, өсгөх нь эцэг, эхийн үүрэг. Гэтэл сүүлийн үед хүүхдээ санаатайгаар төөрүүлэх явдал эрс нэмэгджээ. Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн Б 3, 5, 9 настай гурван хүүхдээ эзэнгүй айлд төөрүүлж орхиод явсан байсныг цагдаагийнхан илрүүлжээ. Эдгээр гурван хүүхдийн эцэг, эх нь Сэлэнгэ аймагт амьдардаг. Хаа хол Сэлэнгээс Улаанбаатарт ирж хүүхдүүдээ төөрүүлж орхичихоод нутаг руугаа зугтсан гэнэ.

Тухайн иргэн, нөхрийнхөө хамт өмнө нь мөн гурван хүүхдээ ингэж төөрүүлж байжээ. Тухайн үед иргэн Б өөрөө цагдаагийн газарт ирж, хүүхдүүдээ авсан юм байна.

Эдгээр гурван хүүхдийн эрүүл мэнд тааруу, бие нь өвдсөн тул асрамжийн газарт өгөх боломжгүй байгааг цагдаагийнхан хэлсэн.

Одоогоор тэднийг Баянзүрх дүүргийн Хүүхэд хамгааллын төвийнхөн харж байна. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эцэг эхийг нь зургаа дахь өдрөө эрэн сурвалжилж байгаа юм. Тэд Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэстэй холбогдон, эцэг эхийг нь хайж байгаа гэнэ.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө