УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ

УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Б.Наранцацралт "Хүүхдүүдээ ээж нь хүчирхийлдэг" талаарх бичлэгийг ил болгож, нэг хэсэг олны анхаарлыг татсан. 

Улмаар Б.Наранцацралтыг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын гомдлын дагуу "Худал дуудлага өгсөн" хэмээн зөрчлийн хэрэг үүсгэж, торгох шийтгэл ногдуулсан билээ. Тэгвэл Б.Наранцацралт уг шийтгэлийг эсэргүүцэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Уг гомдлыг шүүх хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж.