Улсын заан Б.Серикийг хутгалж гэмтээсэн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Улсын заан Б.Серикийг хутгалж гэмтээсэн хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна

Улсын заан Б.Серик гуравдугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймагт бусдад хутгалуулж, гэмтэл авсан хэрэг гарсан билээ. 

Улмаар тус аймгийн цагдаагийн газраас Б-г холбогдуулан Эрүүгийн хуулийн 11.1-д зааснаар хэргийг шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тус хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Ташрамд өгүүлэхэд, Улсын заан Б.Серик бусдад хутгалуулсан талаараа хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Миний гар хүнд гэмтээгүй, эмчилгээ хийлгээгүй. Найзуудтайгаа байж байгаад л гэнэтийн ийм зүйл болсон. Баянхонгорт хамт байсан хүмүүс цагдаад дуудлага өгчихсөн байсан. Цагдаад дуудлага өгсөн гэж мэдээгүй байсан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг гэмтээсэн найздаа гомдолгүй. Найзууд юм чинь юуг нь гомдох билээ дээ” хэмээсэн байдаг юм.