Төв аймгийн Баянжаргалан сумын ИТХ-аас, "ундны ус литр тутамд 100 төгрөг" байх тогтоол гаргасан нь шүүмжлэлд өртөв

Төв аймгийн Баянжаргалан сумын ИТХ-аас, "ундны ус литр тутамд 100 төгрөг" байх тогтоол гаргасан нь шүүмжлэлд өртөв

Сүүлийн үед зарим хөдөө, орон нутгийн удирдлагууд “ундны усны үнэ”-ийг тогтоох болсон. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэг литр усыг иргэнд 50 төгрөгөөр, аж ахуй нэгжид 100 төгрөгөөр зарж байна гэх шүүмжлэл гарсан.

Тэгвэл Төв аймгийн Баянжаргалан сумын ИТХ-аас энэ оны гуравдугаар сарын 27 /2023.03.27/-ны өдөр, “Ундны усны үнийг иргэнд литр тутам 3 төгрөг, аж ахуй нэгжид литр тутамд 100 төгрөгөөр худалддаг байх” тогтоолыг гаргасан байна. Сонирхуулахад, ус бол хүний анхдагч хэрэгцээ. Иймд орон нутгийн удирдлагууд ундны усны үнийг хэт өндөр тогтоож байгааг иргэд шүүмжилж байна.