Унгарын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулж, дөрөв хоног замын хөдөлгөөнийг хязгаарлана

Унгарын Үндэсний Ассамблейн даргын Монгол Улсад хийх айлчлалтай холбогдуулж, дөрөв хоног замын хөдөлгөөнийг хязгаарлана

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Иймд маргаашнаас эхлэн Ням гараг хүртэл Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанчин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед түр хязгаарлах ажээ.