"Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" хэмээн хуульчлахыг УИХ-ын гишүүд дэмжлээ

"Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" хэмээн хуульчлахыг УИХ-ын гишүүд дэмжлээ

“Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт оруулж, англи хэлийг судлах үндсэн гадаад хэл хэмээн хуульчлахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Ийнхүү “Боловсролын ерөнхий хууль”-д өөрчлөлт орсноор ЕБС-иуд бага ангиасаа эхлэн англи хэлийг үзэх эрх зүйн орчин бүрдэж байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.05.04/ УИХ-ын нэгдсэн чуулганаар “Боловсролын ерөнхий хууль”-ийн өөрчлөлт оруулах эхний хэлэлцүүлгийг хийж, "англи хэлийг судлах үндсэн гадаад хэл" хэмээн хуульчлахыг гишүүдийн 50 гаруй хувь нь дэмжлээ.