СЗХ-ноос Улсын Их Дэлгүүрийг шүүхэд өгчээ

СЗХ-ноос Улсын Их Дэлгүүрийг шүүхэд өгчээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын Их Дэлгүүр /УИД/ ХК-тай гомдлыг шийдвэрлүүлэхээр Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Учир нь СЗХ-ноос тус дэлгүүрийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар ийнхүү Шүүхэд ханджээ.

СЗХ-ноос гаргасан мэдэгдэлд:

Санхүүгийн зохицуулах хороо нь УИД ХК-ийн 45 000 орчим жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тус компанийн эрх бүхий албан тушаалтнуудын УИХ ХК-ийн барилгыг гаднах талбайн хамт бүхэлд нь “Номин реалтор” ХХК-д түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компанид учруулсан 4.4 тэрбум төгрөгийн хохирлыг барагдуулах, мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийг хэрэгжүүлээгүйн улмаас 2017 оны дөрөвдүгээр сараас 2018 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд компанид учруулсан 428.6 сая төгрөгийн хохирлыг компанийн эрх бүхий албан тушаалтнуудаар гаргуулахаар 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Санхүүгийн зохицуулах хорооны дара нэхэмжлэл гаргалаа” гэжээ.