“Байгалийн Түүхийн музей”-г нураахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр болно

“Байгалийн Түүхийн музей”-г нураахыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал өнөөдөр болно

Энэ оны аравдугаар сард “Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг эсэргүүцэж нэр бүхий зарим иргэд шүүхэд хандсан байдаг. Ингэснээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм. Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр яамны талд гарсан юм.

Харин өнгөрөгч долоо хоногоос эхлэн музейн барилгын дээвэр хэсгийг нурааж эхэлсэн бол өнгөрөгч амралтын өдрүүдэд тус барилгыг тойруулан хашаалж, буулгах ажлыг эхлүүлжээ.

Тэгвэл хэсэг иргэд амралтын өдрүүдэд шөнөөр харуулж гарч, тус барилгыг буулгах ажлыг түр зогсоосон байна. Иймд өнөөдөр 12 цагт Түүхийн музейн барилгыг буулгах ажлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал болох ажээ.