Артерийн даралт 24 цагийн хяналт, зүрхний холтер 70 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө. ЭМДЕГ-ын даргын 2022 оны "Жагсаалт батлах тухай" А/53-р тушаалаар батлагдсан Багажийн шинжилгээний артерийн даралт 24 цагийн хяналт, зүрхний холтерийн шинжилгээг 48 мянган төгрөг байхаар зохицуулсан бөгөөд үүний 30 хувийг иргэн өөрөө хариуцан төлнө. Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна.
- "Өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний жагсаалт" https://emd.gov.mn/legals/259
- Дээрх тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээт ЭМБ-ууд https://emd.gov.mn/news/315