Сүхбаатар аймгийн мянган иргэнийг хараа шалгах үзлэгт хамруулж, шил тааруулж өгнө

Сүхбаатар аймгийн мянган иргэнийг хараа шалгах үзлэгт хамруулж, шил тааруулж өгнө

Сүхбаатар аймаг тавдугаар сарын 20,21-ний өдрүүдэд 300 хүүхэд, насанд хүрсэн 700 иргэнийг нүдний хараа шалгах үзлэгт хамруулж шаардлагатай иргэдэд харааны шил тааруулж өгнө.

Уг ажлыг тус аймгийн ЗДТГ, АНЭ, ЭМГ-ууд БНСУ-ын “Хараа зүйн төв”-тэй хамтран зохион байгуулж буй бөгөөд үзлэгт хамрагдагсдын 70 хувь нь том хүн, 30 хувь нь хүүхэд байна. Улмаар хамрагдах иргэдийн бүртгэлийг сумдын ЭМТ болон өрхийн ЭМТ-өөр дамжуулан авч буй аж. Үзлэг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болно.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө