Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 6-нд болно

Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 6-нд болно

ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэрэг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжээд багагүй хугацаа өнгөрөөд буй.

Түүнд холбогдох хүн амины хэргийг Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл шүүгдэгч Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр тов гарчээ.

Хэргийг сануулахад, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө гарч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосныг тухайд үед мэдээлж байв.

Б.Махбалыг хэрэгт холбогдуулан сэжигтнээр татаж, хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа билээ.




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө