Д.Одбаярын зүй бус үйлдлээс болж Монгол эмэгтэйчүүд "хүчирхийлэл, доромжлол"-ыг ТООДОГГҮЙ гэх дарамт ирдэг болсон гэв

Д.Одбаярын зүй бус үйлдлээс болж Монгол эмэгтэйчүүд "хүчирхийлэл, доромжлол"-ыг ТООДОГГҮЙ гэх дарамт ирдэг болсон гэв

-БНСУ ДАХЬ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НЭГДСЭН ХОЛБООНООС ШААРДАХ БИЧИГ ХҮРГҮҮЛЖЭЭ-

Өнөөдөр ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаярыг цэцийн гишүүнээс огцрохыг шаардан “Ялгаварлыг хариуцлагажуулъя нэгдэл”-ээс мэдээлэл хийв. Тэд Д.Одбаярыг Солонгост ажилж амьдарч буй 50 мянган монгол иргэн болон тэдний ар гэрээс уучлалт гуйхыг шаардаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд ҮХЦ-ийн гишүүний ажлаа өгөх хэрэгтэй гэв.

Мэдээллийн үеэр хэлэхдээ: “Солонгос улсад манай улсын 50000 гаруй иргэд ажиллаж, амьдарч, сурч байгаа. Энэ олон мянган иргэдийг сурч хөгжих, амьдрах таатаай нөхцлийг бүрдүүлэхээр ажилладаг төрийн бус байгууллагууд байдаг. Тэдний нэг нь болох БНСУ дахь Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо гэж байдаг. Энэ холбооноос шаардах бичиг хүргүүлсэн.

-МОНГОЛ ХҮМҮҮСТЭЙ ТООМЖИРГҮЙ ТОХУУРХАЖ ХАНДАХ ХАНДЛАГА НЭМЭГДСЭН-

Уг шаардлагад:

-Монгол улсын иргэдийн визний хариу удааширсан

-Монгол Улсын иргэд банкнаас карт авахад өдөрт нь гаргаж өгдөг байсан бол одоо 3-5 өдрийн дараа авдаг болсон

-Ажиллаж, сурч боловсорч байгаа эмэгтэйчүүдэд монгол эмэгтэйчүүд хэр баргийн хүчирхийлэл, доромжлолыг тоодоггүй гэсэнд дарамтууд үзүүлдэг болсон. Энэ дарамтаас болж маш олон эмэгтэйчүүд ажлаасаа халагдсан тохиолдол гарсан.

-Монгол Улсын нэр хүндийг унагааснаар монгол хүмүүстэй тоомжиргүй тохуурхаж хандах хандлага нэмэгдсэн.

-Монгол Улс руу аялах солонгосын маш олон сайт байдаг. Тэр сайтууд дээр хэрвээ та Монгол руу аялах гэж байгаа бол ямар нэг хүчирхийлэлд өртөхөд бэлэн байх ёстой гэсэн анхааруулгууд явж байна.

Энэ мэт таагүй зүйлс гарч байгаа нь Солонгост амьдарч байгаа Монголчуудыг маш хүнд байдалд оруулаад байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаяр таныг ёс зүйн алдаа гаргасныхаа төлөө энэ улсын ард түмнээс болон хувь хүний хувьд хариуцлага алдсан гэдгээрээ уучлал гуйхыг шаардаж байна гэсэн юм. Мөн цэцийн гишүүний албан тушаалаасаа огцрохыг шаардлаа. Түүнчлэн Солонгос улсад ажиллаж, амьдарч байгаа бүх монгочуудаасаа уучлал гуйхыг шаардаж байна” гэдгээ илэрхийлэв.




Өнөөдөр нохой өдөр

2 цагийн өмнө