"Эрдэнэт медикал эмнэлэг"-ийн Ц.Бат-Энхийг "шаардлага хангахгүй" гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж эхэлжээ

"Эрдэнэт медикал эмнэлэг"-ийн Ц.Бат-Энхийг "шаардлага хангахгүй" гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж эхэлжээ

Тушаал гаргаж өөртөө урамшуулал олгосон "Эрдэнэт медикал эмнэлэг"-ийн Ц.Бат-Энхийг яаралтай солихыг АТГ-аас Г.Ёндонд зөвлөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Бат-Энхийг "эмнэлгийн даргаар ажиллах шаардлага хангахгүй" гэх шалтгаанаар удахгүй уг ажлаас нь чөлөөлөхөөр яригдаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал, Ц.Бат-Энхийг тус албанд томилсон нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн сайдын 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/252 дугаар тушаалаар батлагдсан "Эрдэнэт медикал" эмнэлгийн дүрэмд нийцэхгүй байгааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хүлээн зөвшөөрсөн аж. 

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16.3-т Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн захирал дараах шаардлагыг хангасан байна:

  • 16.3.1.эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил ажилласан;
  • 16.3.2.эрүүл мэндийн байгууллагад таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан;
  • 16.3.3.нийгмийн эрүүл мэндийн болон анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль төгссөн, эрүүл мэндийн удирдлагаар мэргэшсэн;
  • 16.3.7.бусад байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагын бүрэлдэхүүнд хавсран ажилладаггүй байна гэж заажээ. 

Гэтэл "Эрдэнэт медикал эмнэлэг" ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Бат-Энх нь эдгээр шаардлагын нэгийг нь хангахгүй байгаа учраас чөлөөлөхөөр болоод байгаа юм байна. Ингэхдээ "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нь Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагатай зөвлөж түүний оронд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах талаар зөвлөлдөж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө