Дөрвөн настай хүүхэд гэртээ тоглож байгаад хоёр давхраас үсэрч гэмтжээ

Дөрвөн настай хүүхэд гэртээ тоглож байгаад хоёр давхраас үсэрч гэмтжээ

Арванхоёрдугаар сарын 3-ны өдөр гэртээ цоожтой үлдсэн дөрвөн настай хүүхэд гэрийнхээ цонхоор үсэрч гэмтсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Увс аймгийн Түрэг сумын нутагт оршин суух нэгэн айлд хоёр болон дөрвөн настай хүүхдүүд гэртээ цоожтой үлдсэн байжээ.

Улмаар ах нь болох дөрвөн настай эрэгтэй М нь дүүтэйгээ тоглож байгаад хоёр давхраас үсэрч гэмтсэн байна. Энэ үеэр гэрт нь хүн байгаагүй бөгөөд оршин суугчид цагдаад дуудлага өгчээ. Тухайн дөрвөн настай хүүхэд гэртээ дүүгийн хамтаар удаан байсан гэх бөгөөд хоёр давхраас үсэрч унахдаа хүндэвтэр бэртсэн байна.  Уг хэргийг Увс аймгийн цагдаагийн газарт материалжуулан шалгаж эхэлсэн аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иймд та бага насны хүүхдийг байнгын хараа хяналттай байлгах, гэрт нь болон өөр бусад газруудад ганцааранг нь орхихгүй байхыг анхааруулж байна. Мөн хаалга болон цонх халуун тогоо зэрэг хүүхдийн эрүүл мэнд амь насанд аюул учруулж болохуйц зүйлсийг байнга шалгаж аюулгүй эсэхийг нь нягтлан шалгаж байх шаардлагатай юм.




Өнөөдөр бар өдөр

12 минутын өмнө