СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хараа голыг явганаар туулж байгаад живсэн 23 настай эмэгтэйн цогцсыг олжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хараа голыг явганаар туулж байгаад живсэн 23 настай эмэгтэйн цогцсыг олжээ

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн “Элсний гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 167 км, сумын төвөөс урд зүгт 4 км/-т 2 хүн “Хараа” голыг явганаар гаталж байгаад 1 хүн нь живсэн тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 17:48 цагт хүлээн авсан байна. 

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид иргэн У /23 настай, эмэгтэй/-ийг 07.30-ны өдрийн 06:35 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 12:47 цагт анх осолдсон “Элсний гэзэг” гэзэг газраас баруун хойд зүгт 9 км-т, “96 дугаар точка” гэдэг газар, “Хараа” голоос цогцсыг олж гарган Мандал сумын сум дундын Цагдаагийн хэлтэст шилжүүлэн өгсөн.