Үерийн улмаас хууларсан Чингүнжавын гудамжны авто замыг засжээ

Үерийн улмаас хууларсан Чингүнжавын гудамжны авто замыг засжээ

Долдугаар сарын 23 нд орсон хүчтэй аадар борооны улмаас нийслэлийн зарим авто зам эвдэрсэн. Тус байршлуудад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт ажиллаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Чингүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас Өргөө кино театр руу өгсөх зам эвдэрч, замын асфальт хучилтууд хууларч урссан. Тус замыг 2006 онд тавьсан бөгөөд 2019 онд үерийн улмаас эвдэрснийг засварлан, нөхөн сэргээж байжээ. Тус авто замд Баянгол дүүргийн Онцгой комисс, Нийслэлийн Замын хөгжлийн газар болон тухайн хэсгийг хариуцсан зам засвар, арчлалтын компанийн албан хаагчид ажиллаж, асфальт, хог хаягдлыг цэвэрлэсэн

Тэгвэл үерт урссан авто замын асфальтбетон хучилтыг урсгал засварын  ажлын хүрээнд тээврийн хэрэгсэл саадгүй зорчих нөхцөлийг ханган засварлаж дуусгажээ.