Зам ашигласны хураамжийг нэмсэн асуудлыг хэлэлцэж байна

Зам ашигласны хураамжийг нэмсэн асуудлыг хэлэлцэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх авто зам ашигласны хураамж нэмсэн асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэх үүрэг чиглэлийг Хотын дарга С.Амарсайханд өгсөн. Тэгвэл НИТХ-ын тэргүүлэгчид авто зам ашигласны төлбөрийн нэмэгдлийг цуцлах эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байна.

НИТХ-ын хуралдаанаар авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан нь иргэдийн томоохон эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.