Улаанбаатар хотод наймдугаар сарын 5-ны өдрийн 20 цагийн орчимд усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Жамсран уулын баруун аманд уруйн үер бууж, дөрвөн иргэн амь насаа алдсан харамсалтай явдал болсон билээ.
Тэгвэл залуус нэгдэж, яг одоо Төв талбайд талийгаач нарт буян үйлдэж, зул өргөж байна.