СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утсаар ярихаар ууланд гарсан дөрвөн иргэн аянганд цохиулж, хоёр нь нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Утсаар ярихаар ууланд гарсан дөрвөн иргэн аянганд цохиулж, хоёр нь нас баржээ

Утсаар ярих гэж ууланд гарсан дөрвөн иргэн аянганд цохиулж, хоёр нь амь насаа алдсан харамсалтай хэрэг Архангай аймагт гарчээ.

Тодруулбал, Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн “Тээл гэдэг” газар /аймгийн төвөөс урд зүгт 105 км-т, сумын төвөөс баруун зүгт 80 км-т/ наймдугаар сарын 05-ны өдрийн 20:40 цагийн орчим 4 хүн уулан дээр гарч утсаар ярих гэж явснаас Иргэн Б /35 настай, эрэгтэй/, иргэн Ч /36 настай, эрэгтэй/ нар аянганд цохиулж нас баржээ. 

Иймд иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.