ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Сокорро Эскаланте тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр хошууч генерал Г.Ариунбуян нийслэлийн хэмжээнд наймдугаар сарын 5-ны 19:30 цагаас эхлэн орсон усархаг аадар борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгсөн байна. Суурин төлөөлөгчийн газраас үүссэн хор уршгийг арилгахад, ялангуяа үерийн дараа дэгдэж болзошгүй халдварт өвчнүүдийн тархалтаас урьдчилан сэргийлэх, түр хорогдох байрны стандарт болон үйл ажиллагаанд болон үерт өртсөн өрхүүдэд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.