ГССҮТ: Үерийн гамшигт өртөн эмчлүүлж байгаа таван иргэний биеийн байдал тогтвортой байна

ГССҮТ: Үерийн гамшигт өртөн эмчлүүлж байгаа таван иргэний биеийн байдал тогтвортой байна

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийнхан 2023 оны наймдугаар сарын 5-6-ны өдөр нийт 535 хүнд тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүнээс үерийн гамшигт өртөж, осол гэмтлийн тусламж үйлчилгээ авсан нийт 10 хүн байгаагаас ГССҮТ-ийн тасагт 3, салбар эмнэлэгт 2 иргэн хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмчлүүлэгчдийн биеийн байдал одоогоор тогтвортой байна хэмээн Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.