Үерт өртсөн айлуудыг тус газраас хоёр км зайд нүүлгэн шилжүүлнэ

Үерт өртсөн айлуудыг тус газраас хоёр км зайд нүүлгэн шилжүүлнэ

Үерт өртсөн айл өрхүүдийг амьдарч байсан газраас нь аль болох холгүй, хоёр км зайд нүүлгэн шилжүүлэхээр зохион байгуулж байна.

НОБГ-аас орон гэргүй болсон айлуудын судалгаа гаргасан бөгөөд нүүлгэн шилжүүлэх дэд бүтцийг шийдэх, иргэдэд тусламж, дэмжлэг үзүүлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Ингэхдээ орон гэргүй болсон эсэхийг тодорхой шалгуурын дагуу тодорхойлж байгаа. Иргэдээс ирүүлсэн хүсэлтийг дахин нягтлах ажлын хэсэг газар дээр нь ажиллаж судалж байгаа аж.