А.Дашням: Орон гэр нь үерт автаагүй ч худал дуудлага өгч гэр авах гэсэн оролдлого гарч байна

А.Дашням: Орон гэр нь үерт автаагүй ч худал дуудлага өгч гэр авах гэсэн оролдлого гарч байна

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд үүссэн үерийн хор уршгийг арилгах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа А.Дашням мэдээллээ.

Тэрбээр, “Үерийн улмаас орон гэргүй болсон иргэдийн судалгаа гарч дууссан. Хороодын засаг дарга нар мэдээлж буйгаар зарим иргэд орон гэрээр хохироогүй ч гэр авах гэсэн худал дуудлага өгөх тохиолдол гарч байна. Үүнээс сэргийлж бид гэр нь үерт урссан эсвэл урсаагүй ч дахин амьдрах нөхцөлгүй байшин зэргийг сайтар судлаж, шалгуур тавьсны үндсэн дээр тоо баримтыг гаргасан. Одоогийн байдлаар 18 айл өрхөд 5га газар хуваарилаад байна. Мөн үерийн аман дээр буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж холбогдох тухайн айлуудыг нүүлгэх газрыг бэлтгэж, дэд бүтцийг шийдэж байна” гэлээ.

Сэтгүүлч: Э.Бадамханд