СХД-ийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

СХД-ийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр БШУЯ-ны хэрэгжүүлж буй "Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах" төслийн хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ барилга ашиглалтад орлоо.

Тус сургуулийн барилга нь 4 блокоос бүрдэх бөгөөд А блок нь 4  давхар, В блок нь зоорьтой, 3 давхар, С блок нь 3 давхар, D блок нь 1 давхартай.

Сургуулийн шинэ барилгын зураг төслийг "Криетив монголиа" ХХК боловсруулж, барилга угсралтын ажил "Би Энд Би Констракшн" ХХК 24 сарын хугацаанд гүйцэтгэсэн байна гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.