Улаанбаатар хотод наймдугаар сарын 5-ны өдрийн 20 цагийн орчимд орсон аадар борооны улмаас уулын үер бууж, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, 105 автомашин, нэг зам үерт урссан.
Үүгээр ч зогсох үерийн улмаас дөрвөн хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гараад байгаа. Өдгөө үерийн дараах сэргээн босгох ажиллагаа ид явагдаж байна. Үүний дараа ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ гэдгийг мэргэжлийн байгууллагаас хэлж байгаа юм.
Тэгвэл бид өнөөдөр буюу үерийн гамшиг болсны дараа нөхцөл байдал ямар байгааг талаарх дроны дүрс бичлэгийг хүргэж байна.