Төв аймгийн Баянцагаан суманд үер бууж, нэг айлын 200 орчим бог мал үерт урсаж, хорогджээ

Төв аймгийн Баянцагаан суманд үер бууж, нэг айлын 200 орчим бог мал үерт урсаж, хорогджээ

Төв аймгийн Баянцагаан суманд нэг цаг орчим орсон хүчтэй аадар борооны улмаас үер бууж, нэг айлын 200 орчим бог мал үерт урсаж, хорогджээ. 

Тодруулбал, Төв аймгийн Баянцагаан сумын Гурван түрүү  багийн “Гурван түрүү” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 130 км, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км-т/ наймдугаар сарын 05-ны өдрийн 17:00-18:00 цагийн хооронд хүчтэй аадар бороо орсны улмаас бог мал үерт урсаж хорогдсон байна. Тус сумын харьяат малчин Э-ын 198 бог мал үерт урсаж хорогдсон тухай мэдээллийг Баянцагаан сумын Засаг даргын орлогч аймгийн Онцгой байдлын газарт наймдугаар сарын 07-ны өдрийн 23:00 цагт ирүүлсэн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.