Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар наймдугаар сарын 2-ны 09:00 цагт эхэлсэн бол 11-ний өдрийн 18:00 цагт дуусна.
Шалгалтын бүртгэлтэй холбоотой мэдээлэл, жишиг даалгавар, теле хичээлийг Боловсролын Үнэлгээний Төвийн цахим зөвлөх help.eec.mn хуудаснаас авах боломжтой.
Мөн Монгол хэл бичгийн шалгалт 2023 оны наймдугаар сарын 19-нд 10:00 эхлэх бөгөөд шалгалтын хугацаа 1 цаг 40 минут байх юм.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдаж байна.