Шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байгаад хоёр хүн шороонд даруулжээ

Шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байгаад хоёр хүн шороонд даруулжээ

Шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байгаад 2 хүн шороонд даруулжээ. 

Тодруулбал, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Хүйс толгой багийн 22 дугаар гудамжны “Задгай” бохирын шугамын төмөр хоолой солихоор нүх ухаж байсан 2 хүн шороонд даруулсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж, 24 настай эрэгтэй Б, 31 настай эрэгтэй Б нарыг 3 метрийн гүнтэй бохирын шугамын нүх ухаж байгаад шороонд даруулсан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн байна.